Сургуулийн компьютерийн лабораторийн олон арван компьютерийг нэг бүрчлэн флаш диск (USB) дамжуулж форматлана гэдэг багш нарын хувьд маш их цаг хугацаа шаардсан ажил байдаг билээ. Тэгвэл ердөө нэгхэн компьютер (Сервер) болон LAN кабель ашиглан Serva програмаар бүгдийг нь зэрэг форматлах аргыг танилцуулж байна.
💡 Яагаад заавал "Serva" гэж?
- Суулгах шаардлагагүй (Portable) шууд ажиллана.
- Энгийн Windows 10/11 үйлдлийн систем дээр ажиллах боломжтой.
- Сүлжээний нарийн тохиргоог (DHCP/TFTP) дотроо автоматаар шийддэг.
📋 Суулгах үндсэн алхмууд
Доорх холбоосоор орж Serva програмыг татаж аваад, Settings цэс рүү орж TFTP болон DHCP (proxyDHCP) тохиргоог идэвхжүүлнэ.
Програмыг ажиллуулахад автоматаар үүсэх WIA_WNT хавтас дотор өөрийн суулгах гэж буй Windows-ийн ISO файл доторх файлуудыг хуулж тавина. (Танд хэрэгцээтэй Windows-ийн ISO татах линкүүдийг доор хавсаргав).
Форматлах гэж буй лабораторийн компьютерүүдээ LAN кабелаар холбоод, асаах үедээ F12 (эсвэл F11, F9 компьютерийн загвараас хамаарна) товчийг дарж Network Boot / PXE Boot сонголтыг сонгосноор суулгац шууд эхэлнэ.
📥 Хэрэгцээт програмууд болон ISO файлууд татах хаяг
🎬 Дэлгэрэнгүй видео зааварчилгаа
Хэрэв танд програмын тохиргоог хийхэд хүндрэлтэй байвал доорх видеог бүтэн дэлгэцээр нь тоглуулан алхам алхмаар дагаж хийгээрэй:
Видео хувилбар 1:
Видео хувилбар 2: